Дэлхийн нүүрстөрөгчийн давхар исэлийн хэмжээ болон цаг агаар жилээс жилд аж үйлдвэрлэлийн өмнөх үеийхээс илүү өсөн нэмэгдэж байна. © Creative Commons
Манай дэлхий халж байна. Нарны аажим тэлэлт болон манай гаригийн орбитын бага зэргийн өөрчлөлтөөс хамаарч дулаарлалтад бага зэрэг нөлөөлнө. Гэхдээ энэ төрлийн өөрчлөлтийг урьдчилан таамаглах боломжтой. Харин хурдацтайгаар дулаарч байгаа шалтгааныг тайлбарлаж чадахгүй байна. Аж үйлдвэрлэлт, аялал хөгжсөнтөй уялдан дэлхийн дулаарал хурдацтайгаар нэмэгдэж байна. Энэ нь мөн 150 жилийн өмнө Шведийн эрдэмтэний таамаглалтай нийцэж байгаа юм. Тэрээр хий ихсэх тусам манай агаар мандал нарны дулааныг их хэмжээгээр хадгалах болно гэж хэлсэн байдаг. Сүүлийн 70 жилийн цаг агаарын дулаарлалт нь нүүрстөрөгчийн давхар исэл, метан их хэмжээгээр агуулсан хүлэмжийн хий ихэссэнтэй холбож тайлбарлаж болно.
Арван хоёрхон жилийн өмнө нуурыг бүрхэж байсан Норвегийн Бриксдал мөсөн голын 12 жилийн хайлалт.
© Mateusz Kurzik/Oleg Kozlov/Shutterstock]
Цаг агаарын дулаарал нь 2 төрлийн гол нөлөө үзүүлж байна. Нэг нь хойд болон урд туйлын мөс аажмаар хайлахад нөлөөлж байна. Өмнөд туйл болон Грийнландын мөсөн голууд хайлж урсгал нь хурдасч байна. Газрыг бүрхэж байсан мөс хайлж далай тэнгист цутгаснаар далайн усны түвшинийг магадгүй 1м хүртэл ихэсгэж байна. Нөгөө хурдацтай нөлөөлөл нь уур амьсгалын өөрчлөлт юм. Энэ нь далай тэнгисийн усны дулаан өөрчлөгдсөнөөр цаг уурын өөрчлөлтөд нөлөөлж байна. Дулаан нь нэмэгдсэн далай тэнгисийн ус их хэмжээгээр агаарт ууршиж цаг уурт өөрчлөлт оруулснаар зарим газарт ердийхөөс их хэмжээгээр бороо шуурга болж байна. Харин бусад газарт хур тунадас багасаж хуурайшилт нэмэгдэж байна.
Уур амьсгал өөрчлөгдөхөд юу болох вэ?
[Тайландын үер © Atikan Pornchaprasit/Shutterstock]
Олон зууны турш тогтвортой цаг агаарын ачаар хөдөө аж ахуй хөгжиж тэрний хэрээр хүн амын тоо мөн өссөн. Гэвч өнөөгийн цаг агаарын дулаарлалт нь хүн болон байгальд 4 төрлийн сөрөг үр дагавар авчирч байна. Үер, гал түймэр, өлсгөлөн, өвчин.
Далайн түвшин нэмэгдсэнээс болж нам дор газруудад үер болж, хүчтэй борооны улмаас хөрсийг урсгаж байна. Удаан хугацааны турш бороогүй гантай байснаас ногоо, тариалалт хатаж гал түймэр гарч байна. Хуурайшилт, үерээс болж хүнс хомсдож, хүн амьтан өлсгөлөнд нэрвэгдэж, ундны усны гачигдалд орж байна. Мөн түүнчлэн ургамал амьтан өвчинд өртөмтгий болж цаашлаад туйлын бүсрүү халдаж эхэлж байна.
Америк дахь түймэр © ARM/Shutterstock]
Нүүрс, газрын тос, ахуйн хийг түлшинд хэрэглэх байдал ихэссэнээс нүүрстөрөгчийн давхар исэлийн хэмжээ нэмэгдэж байна. Эдгээрийг түлшинд хэрэглэхээ больсон ч гэсэн өнөөгийн аажмаар өсөж буй дулаарлыг бууруулахад олон арван жил шаардагдах болно. Хамгийн аюултай нь энэ дулаарал нь дээд цэгтээ хүрхийн цагт бууруулахад маш төвөгтэй болно. Халуун орны том хэмжээний ойг сүйтгэж байгаа нь үнэхээр санаа зовхоор асуудал юм. Бусад газрын ой мод гал түймэрт өртөж, гангаас болж хөрс байхгүй болвол хүн ард тэндээс нүүхээс өөр аргагүй болно. Далай тэнгисийн усны түвшин нэмэгдэж эргийн хотыг үерт автуулбал олон зуун мянган хүн орон гэргүй болно. Энэ нь уур амьсгалын өөрчлөлтийг багасгах, байгаль хамгаалах олон улсын анхаарлыг өөр тийш нь татах болов уу?
Бид юу хийж яадах вэ?
Европ болон Африкийн улсын байр орон сууцны эрчим хүчний шинэ хангамж
© Hecke61/MrNovel/Shutterstock]
Далай тэнгис, хөрс, ургамал нүүрстөрөгчийг их хэмжээгээр өөртөө шингээж авах байгальд ээлтэй аргууд байдаг. Мод тарьж ургуулах ажлыг илүү өргөн хүрээнд хийх нь хөрсийг бий болгож нүүрстөрөгчийг өөртөө шингээж авах боломжоор хангах юм. Ус намгархаг болон ой мод бүхий газар, хөрс сайжруулах зорилго бүхий газар тариалангийн газарт экосистемийн нөхөн сэргээлт хийх замаар хөрсний чийгийг хадгалж хамгаалах аргууд их үр дүнтэй байдаг. Мөн инженирчилсэн аргууд байдаг. Нөхөн сэргээгдэх эрчим хүч болох нар, салхиар орон сууц, үйлдвэр, тээврийг эрчим хүчээр хангаж болно. Өндөр хөгжилтэй улс орнууд илүү зүй зохистой амьдралын хэв маягыг сонгож бусад улсууд хэрэгжүүлэхэд нь туслах хэрэгтэй. Бид нэг л дэлхий дээр цуг амьдарч байгаа шүү дээ. Энэхүү дулаарал нь дээд цэгтээ хүрхээс өмнө бид хурдан хөдлөх хэрэгтэй.