Экосистемийн аргачлал
Хойд Америкд анчид хэдэн зуун ус намгархаг газрыг бусдын тусламжтайгаар нөхөн сэргээсэн © Ducks Unlimited
Экосистем болон түүний зүйлийн бүрдэл нь байгалийн үйл явцаас хамааран удаан аль эсвэл хурднаар зайлшгүй өөрчлөгдөж байдаг бөгөөд экосистемийн аргачлал нь үүнийг хүлээн зөвшөөрдөг. Жич: гүехэн нуурууд уулын тунадасаар дүүргэгддэг. Хүмүүс экосистемийг зориудаар өөрчилдөг. Жич: ойг фермерийн газар болгох, эрчимжүүлсэн газар тариалангийн газар нь үл анзаарагдах хэлбэрээр элэгдэлд орсоор байгаад цөлжилт үүсдэг. Уур амьсгалын өөрчлөлт зэрэг хүний хүчин зүйл нь байгалийн өөрчлөлтийг санамсаргүйгээр хурдасгаж байдаг. Хэрвээ зүй зохистой арга хэмжээг авч чадвал экосистемд үзүүлэх хүний нөлөөг харьцангуй богино хугацаанд багасгаж болно. Жич: загасчид далангийн хажууд загасанд зориулсан зам байгуулахыг дэмждэг шиг, нугасны анчид ус намгархаг газрыг сэргээдэг шиг. Хэрэв орон нутгийн иргэдэд мэдлэг чадварыг зааж өгч өөрсдөөр нь хийлгэвэл байгальд учруулж байгаа хор хохирлыг богино хугацаанд арилгаж болно. Ийм санхүүгийн боломж ч хангалттай байна.
Зэрлэг амьтад байгалийн өөрчлөлтөд дасан зохицох нь
Үржлийн хараацай хойд зүгт явж байна © Gallinago_media/Shutterstock
Экосистемийн өөрчлөлтийн хурдыг зүйлийн бүрдлээр харуулав. Халуун орны бүсээс бусад газар дулааны хэм нэмэгдсэнээс болж цэцэгс эрт цэцэглэж шавьж хорхой эрт гарч ирж байна. Халуун орны бүсд хур тунадасны өөрчлөлт нь ургамалжилтад нөлөөлж байна. Эдгээр өөрчлөлтүүд нь нүүдлийн шувуудын нэг газраа суурьшах хугацаанаас харагдаж байгаа бөгөөд зарим шувууд үржилд орхоор илүү хойшоо нүүж байна. Шилжилт хөдөлгөөн багатай зүйлүүдийн хувьд зарим тохиолдолд амархан дасан зохицож байгаа боловч шинэ газар нутагт тархахдаа тааруу ялангуяа далайн эрэг, уулаар хязгаарлагдсан тохиолдолд улам хэцүү болдог. Ямар нэгэн амьд биет юм олж иднэ, өөрөө идүүлнэ. Тиймээс ямар нэгэн зүйл устаж үгүй болоход тухайн экосистем дэх бусад зүйлүүдэд шууд нөлөөлнө. Манай гариг ертөнц дээр болж байгаа аливаа илт тодорхой өөрчлөлтдүүд болон тэдгээр нь бидэнд ямар үр дагавартайг хүн бүр сайн мэдэж байх хэрэгтэй. Танай сургууль болон ажлын байр дээр ийм өөрчлөлтүүдийг ажигладаг уу?
Хүмүүсийн дасан зохицолт
Ойд дасан зохицож байгаа үхэр сүрэг. Колумб улс © April DeBord/Shutterstock
Хотын иргэд ч мөн адил экосистемээс хоол хүнс, ус, агаар зэргийг авдаг учир шууд хамааралтай. Тиймээс аливаа өөрчлөлт бүх зүйлд нөлөөлнө. Газар тариаланчид цаг агаарыг ямар нэг хэмжээгээр урьдчилан таамаглан мэдэж байж үр тариагаа жил бүр ургуулдаг. Тал хээр, ойн нуга, хуурай талд малын өвс ургамлын гарц хэр зэрэг байхыг урьдчилан мэдэхэд илүү хялбар бөгөөд хэрэв гарц муутай жилд хадлан тэжээлийг ахиухан базаадаг. Харин удаан хугацаагаар хур тунадас орохгүй байх нь үр тариа, малд асуудал үүснэ. Мөн ойн түймэр гарах магадлал ихсэнэ. Аз болоход ой нь хөрсний чийгийг хадгалахад болон нүүрстөрөгчийн ялгаруулалтыг зогсооход чухал үүрэг гүйцэтгэдэг. Хүмүүс бид фермерийн үржүүлгийн махыг бага хэрэглэснээр малаас ялгарах хүлэмжийн хийг бууруулна. Гэхдээ махыг хэрэглэх нь газар тариалан эрхлэхэд тохиромжгүй уул нугачаа, хөрсөнд хамгийн тохиромжтой. Африк мэтийн ийм төрлийн газарт зэрлэг ан амьтныг махны зориулалтаар агнах нь эдийн засгийн хувьд мал аж ахуй эрхлэхээс ашигтай байдаг. Учир нь малыг халдварт өвчнөөс сэргийлэх зардал их байдаг. Уур амьсгалын өөрчлөлт болж байгаа өнөө цагт ийм төрлийн газар нутагт байгалийн баялагын нөөц нь их байх тусам амьжиргаанд төдий хэмжээгээр сайнаар нөлөөлдөг. Мөн түүнчлэн ийм төрлийн газар нутгийг газар тариалан эрхлэхэд зориулан өөрчлөх хандлага ихсэж байгаа өнөө цагт орон нутгийн иргэдийн байгалиа хамгаалах уламжлалт аргыг хадгалж үлдэх нь чухал.