Инуит (эскимотой төстэй) уламжлалт арга ухааны ачаар Франклиний хойд туйлд хийсэн азгүй аялалын учир шалтгааныг олж илрүүлсэн байдаг © WikiCommons.
Засаглал гэдэг нь хүний нийгэм дэх үйл ажиллагааг зохицуулахыг хэлнэ. Зөвхөн дээрээс доошоо удирдалагатай бас биш юм. Дарангуйлалын засаглалаас бусад тохиолдолд засаглал нь шинжлэх ухаан, дадлага туршлага дээр тулгуурласан олон нийтийн зөвшилцлийг хүлээн зөвшөөрдөг. "Уламажлалт мэдлэг ухаан" гэдэг нь орон нутгийн иргэд тухайн газар нутгийхаа байгалийг олон зуун жилийн турш ажиглан судалж, хайрлан хамгаалж ирсэн мэдлэгийг хэлдэг. Энэ төрлийн цогц мэдлэгийг дууриалган хэрэглэхэд хэцүү маш хэрэгтэй мэдлэг туршлагын нөөц билээ. "Орчин үеийн шинжлэх ухаан" нь ажиглалтуудыг хооронд нь харьцуулж туршилт хийснээр нотлох баримтыг хурдан хугацаанд гаргаж ирдгээрээ өөрчлөлтийг олж мэдэхэд чухал үүрэгтэй. Дасан зохицох менежмент нь юу нь болж байна юу нь болохгүй байгааг үе шаттайгаар гаргаж ирж шийдвэр гаргахад тусалдаг.
Далай тэнгисийн шувууд бохирдол, уур амьсгалын өөрчлөлт, хэт загасчлалаас үүдэн ховор зүйлд орсон © Marina Rosales Benites de Franco
ДБХХ нь тоо толгойн хэмжээ, түүний цөөрч байгаа хурдад тулгуурлан зүйлийн төлөв байдлыг тодорхойлдог дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн арга зүйтэй. Хэрэв тухайн зүйлийн тоо толгой нь байнга буурч байгаа нь тоо баримтаар нотлогдохгүй бол тухайн зүйл нь "Анхааралд өртөхөөргүй " ангилалд харин тухайн зүйлийн тоо толгойн тал нь (шувуудын хувьд 20 жилийн дотор) маш хурдацтайгаар цөөрч байгаа бол "Ховордсон" ангилалд хамаарна. Хэрэв тухайн зүйлийн тоо толгой буурч байгаа шалтгааныг арилгах зөв зүйтэй арга хэмжээ авч чадвал том зүйлээс бусад бүх зүйлийн хувьд тоо толгой нь хурдан өсөж 2 дахин нэмэгдэх цаашдаа ч өсөн нэмэгдэх боломжтой байдаг. Эрх мэдэлтнүүдийн хувьд тухайн зүйлийн тоо толгой буурч байгаа шалтгааныг арилгах хоёр арга олсон байдаг. Шийтгэх, шагнах.
Хамгаалалт ба шийтгэл
Анх DNA-ийн шинжилгээ магадлагаа гаргахад цус шаардлагатай байсан бол одоо жижигхэн хэмжээний дээж байхад л хангалттай © Anatrack Ltd
ДБХХ нь тусгай хамгаалалттай газар нутгийн ангилалтай байдаг. Зүйлийн хамгааллын шатлал, хэлбэр нь зөвхөн үржлийн үед нь агнахыг хоргилохоос авхуулаад амьтдыг гэрийн тэжээвэр хэлбэрээр байлгахыг хорихыг дэмжих хэлбэр хүртэл янз бүр байдаг. Хууль бус анг олж илрүүлэх гэх мэт олон нийтийн дэмжлэг нь хуулийн хэрэгжилтэд маш чухал үүрэгтэй байдаг. Жич: DNA шинжилгээ. Тухайн зүйл нь орон нутгийн иргэдэд мэдэгдэхүйц хор уршиг учруулах нь тухайн зүйлийн хамгаалалтад муугаар нөлөөлдөг.
Шагнал урамшуулал ба нөхөн сэргээлт
FairWild initative -ийн Зэрлэг ургамлын гэрчилгээ © Traditional Medicinals Inc
Зэрлэг амьтад бэрхшээл учруулж байгаа газарт зарим нэг менежмент хийснээр орон нутгийн иргэдийн дэмжлэгийг авч болно. Экосистемийг хадгалж хамгаалах, нөхөн сэргээхэд орон нутгийн дэмжлэгийг удаан хугацаанд авах шаардлагтай. Зөвхөн хууль журмаар далайлгах, үйл ажиллагааг хориглосноор амжилтанд хүрэхгүй. Гэхдээ тухайн зүйл нь ач холбогдолтой, өнөө болон хойч үедээ хадгалан хамгаалж зүй зохистой ашиглаж болох (хаших болон тэжээх замаар хамгаалах нь илүү ашигтай тохиолдлоос бусад) бол орон нутгийн иргэд тэдгээрийг хамгаалдаг. Хамгаалахад нилээн төвөгтэй зүйлийн хувьд албан хүчээр бус шагнал урамшууллын хэлбэрээр хамгаалах нь илүү үр дүнтэй байдаг. Жич: махыг нь ашиглах, ангийн эрх өгөх, зэрлэг ан амьтан харах аялал жуулчлал хөгжүүлэх гэх мэт. Төрөөс өгөх янз бүрийн төлбөр, сайн туршлагыг урамшуулах механизм нь бас шагнал урамшуулалын нэг хэлбэр юм. Мөн тухайн байгалийн бүтээгдэхүүн дээр зүй зохистой ашиглалтын гэрчилгээг тавьж өгөх нь бас нэг зөв хэлбэр юм. Хамгийн сүүлд гарсан биологийн олон янз байдлыг хамгаалах олон улсын томоохон хэмжээний гэрээ хэлцлийн баримт бичиг дээр хамгаалах гэж үгнээс зүй зохистой ашиглах гэдэг үгийг 5 дахин илүү дурьдсан байдаг.
Дасан зохицох засаглал
Сайн засаглал нь аливаа өөрчлөлтөд уян хатан байж чаддаг. Жич: тухайн зүйлийн тоо толгой нь зүй зохистой ашиглахад хангалттай байснаа буурч ховордон хамгаалалт шаардлагатай болох үед тухайн зүйлийн тоо толгой буцаад хэвийн байдалдаа орон ортол хамгаалалтын арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлснээр экосистем хэвийн байдалдаа орох. Тухайн зүйл нь хамгаалалтын болон аялал жуулчлалын бэлэг тэмдэг болох, үржүүлгийн шаардлагад нийцэн тодорхой хэмжээний орлого олж байгаа тохиолдолд тухайн зүйлийн дахин ашиглалтын хэлбэрийг дэмжихгүй байх нь байна. Тухайн зүйлийг нарийвчлан судлах, мониторинг хийхэд орон нутгийн иргэдэд тодорхой хэмжээний туслалцаа шаардлагатай байдаг. Гэхдээ өөрсдийхөө амьдардаг газар нутгаа хайрлан хамгаалах сэтгэлтэй нутгийн иргэдэд арга замыг нь зааж чиглүүлж өгөх нь зөв зүйтэй арга зам юм. Сайн засаглал нь эдгээр хамгааллын сайн туршлагуудыг дэмжсэн бодлого, хууль гаргах нь орон нутгийн иргэдэд ихээхэн ач тустай байдаг. Европын зөвлөл нь энэхүү зарчмыг баримталдаг. Нүүдлийн зүйлийг хамгаалах конвенц нь махчин шувуудын санамж бичгийн хөтөлбөрийг боловсруулахдаа эдгээр зарчимд тулгуурлсан байдаг.